Орон нутаг

Нийт 3179 мэдээ байна
post thumbnail

Өндөр настай хоёр иргэн малдаа яваад сураггүй болжээ

Өнгөрсөн өдөр/2024.03.27/ цаг агаарын байдлаас шалтгаалан төөрсөн, сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол...

post thumbnail

Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр 2024 оны гуравдугаар сарын 27-ны 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр Халзан суманд нойтон цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна. Мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна. Мандах, Замын-Үүд сумаас...

post thumbnail

Дундговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дундговь аймгийн Өлзийт сумаас баруун хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу 03 сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 45°10’48.0″N 106°10’12.0″E -т уг тохиолдол бүртгэгдлээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

post thumbnail

Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

post thumbnail

Цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Хот хооронд зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах, зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчино...

post thumbnail

16 аймгийн 85 суманд цагаан зудархуу байна

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Одоогийн байдлаар 16 аймгийн 85 суманд цагаан зудархуу байна. Тус аймаг сумдад 51.1 мянган малчин өрх, 17.4 сая мал хаваржиж байна гэсэн тоон мэдээлэл бий. Мөн цагаанаар зудархуу 12 аймгийн 40 сум, нийслэлийн хоёр дүүрэ...

post thumbnail

Улсын хэмжээнд 5.2 сая толгой мал хорогджээ

Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулав. Мөн Мал Эмнэлгийн Ерөнхий Газар,  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээ...

post thumbnail

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ. Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж...

post thumbnail

Увс аймагт алга болсон өсвөр насны 2 охиныг 31 настай эрэгтэй авч явсан байжээ

Увс аймгийн цагдаагийн газарт энэ сарын 24-ний өдөр "Өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж...

post thumbnail

Маргаашнаас шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Харин 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар...